images

Израил: ХАМАС бүлэглэлийн илгээсэн бага насны хүүг гэр лүү нь буцаав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-13


   Израилийн арми дөрвөн настай хүүхдийг Газын зурвасын аюулгүйн бүс рүү илгээсэн хэмээн Палестины ХАМАС бүлэглэлийг буруутгаж, хүүхдийн гэрэл зургийг олон нийтэд дэлгэлээ. Улмаар "ХАМАС бүлэглэл энгийн иргэд болон бага насны хүүхдүүдийг терроризмыг сурталчлах зорилгодоо ашиглаж байна" хэмээн буруутгажээ. Болсон явдлын талаар тодруулбал, өнгөрсөн шөнө Газын зурвасын ойролцоох бааз руу бага насны палестин хүүхэд ойртож ирсэн бөгөөд хүү “Намайг ХАМАС бүлэглэлийнхэн явуулсан” гэж мэдүүлжээ. Дараа нь Израилийн арми хүүг олон улсын хүмүүнлэгийн байгууллагаар дамжуулан Газын зурвас руу буцаасан байна. Өнгөрсөн 11-ний өдөр Катарын нийслэл Доха хотод Израиль болон ХАМАС бүлэглэл хооронд 42 хоног үргэлжилсэн эхний шатны гал зогсоох хэлэлцээрийг сунгах талаар хэлэлцсэн боловч ХАМАС тодорхой хариу өгөөгүй байна. Өнгөрсөн хугацаанд Израилийн арми Газын зурвас руу үе үе дайралт хийсээр байсан бөгөөд ХАМАС бүлэглэлд шахалт үзүүлэхийн тулд тус бүс нутагт тусламж оруулах сувгийг хаахын зэрэгцээ цахилгаан тасалжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.