images

Д.Трампын заналхийлэлд өртсөн Гренландын иргэд сонгуульд маш идэвхтэй оролцож байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-13


   Дэлхийн хамгийн том арал, Данийн өөртөө засах бүс болох Гренландын нийслэл Нуук хотын сонгуулийн санал авах байрны гадаа урт дараалал үүсч, сонгогчид маш идэвхтэй санал өгчээ. Өнгөрсөн нэгдүгээр сард хоёр дахь удаагаа сонгогдсон АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп байгалийн баялаг ихтэй, геополитикийн ач холбогдол бүхий Гренланд арлыг АНУ-д нэгтгэх бодолтой байгаагаа ил цагаан мэдэгдсэн бөгөөд үүний дараахан болж буй энэ удаагийн сонгууль олон улсын анхаарлын төвд байна. Энэ сонгуулиар сөрөг хүчин болох Ардчилсан нам өндөр санал авч, засгийн эрх солигдох төлөвтэй байгаа аж. Ардчилсан намынхан тус бүс нутгийг өөртөө нэгтгэхийг санаархаж буй АНУ-ын оролдлогыг таслан зогсоохын тулд 57 мянган хүн амтай Гренландыг Даниас тусгаарлах бодлогоо илүү болгоомжтой, ул суурьтай хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг баримталж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.