images

У.Хүрэлсүх Эрдэнэтийн ордыг нээсэн чех эрдэмтнийг хүлээж авав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-13


   Өнөөдрөөс Польш улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех улсад айлчлаад буцахдаа Чехийн эрдэмтэн, 98 настай Моймир Краутерыг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзжээ. Геологич М.Краутер нь 1960-аад онд Чехословак улсын геологийн багийг ахалж, манай улсад гурван удаа хайгуул хийхдээ Эрдэнэтийн зэс, молибдений ордыг илрүүлсэн бөгөөд энэ ордыг түшиглэн байгуулсан Эрдэнэт үйлдвэр өнөөг хүртэл Монголын хөгжил дэвшил, ард иргэдийн амьдралд чухал хувь нэмэр оруулж байгааг ерөнхийлөгч хэлж, түүнд хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн энэ үеэрээ М.Краутерын Монгол улсад ажиллаж байсан үеийнх нь гэрэл зургийг гардуулж гарын бэлэг өгчээ. Хариуд нь ахмад геологич талархал илэрхийлж, Монгол улсаас Прагад суугаа Элчин сайдын яамныхан өөрт нь байнга санаа тавьдаг тухай хэлсэн байна. Түүнчлэн М.Краутер Монгол улсыг хоёр дахь эх орноо хэмээн боддогоо ярьж, геологичдын хамтарсан баг тухайн үед хоёр жилийн дотор Эрдэнэтийн зэсийн үндсэн ордыг илрүүлэн зураглал хийсэн тухай дурсаад, Монголын ард түмэн, түүний дотор эрдэнэтчүүдэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.