Өнөөдөр Хоошёорюү, Чиёошома нар хоорондоо барилдана
Чихэнд чимэгтэй
2025-03-13
Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн тав дахь өдрийн барилдаан өнөөдөр болно. Макүүчи зиндааг өнөөдрийн байдлаар маэгаширагийн барууны 12 дугаарт эрэмбэтэй монгол бөх Оонакацү Б.Чойжилсүрэн болон есөд эрэмбэтэй Японы Эндо нар дөрвөн даваатай тэргүүлж байна. Харин ёкозүна Хоошёорюү, комүсүби Киришима, маэгашира Чиёошома, Тамаваши нар гурван даваатай байгаа билээ. Өнөөдөр Хоошёорюү, Чиёошома хоёр учраа таарсан бөгөөд С.Бямбасүрэн эхний өдөр Абид унасан бол Г.Мөнхсайхан өчигдөр Абигаар давсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.