images

Владимир Путин: Гал зогсоох хэлэлцээрийг зарчмын хувьд дэмжиж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-14


   АНУ болон Украины тохиролцсон 30 хоногийн гал зогсоох хэлэлцээрийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин "Зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ цаашид АНУ-тай зарим зүйлийг хэлэлцэх шаардлагатай" гэжээ. Хэлэлцэх шаардлагатай асуудлуудын тоонд Курск мужийг эзэлсэн явдлыг дурдсан бөгөөд үүнийг Украины армийг Курскээс бүрэн гаргах хүртэл гал зогсоох тухай хэлэлцэх боломжгүй гэсэн байр суурь хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. В.Путин Кремльд болсон дээд хэмжээний уулзалтын дараа Беларусийн ерөнхийлөгчтэй хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Орос, Украины зөрчилдөөнд анхаарал хандуулж байгаад нь ерөнхийлөгч Д.Трампад талархаж буйгаа хэлээд дээрх байр суурийг илэрхийлжээ. Ингэхдээ Украины армид хэсэгчлэн эзлэгдсэн Курск мужийн талаар хэд хэдэн удаа дурдаж, 30 хоногийн хугацаанд гал зогсоох нь Украинд илүү ашигтай болохыг онцлов. Учир нь энэ хугацаанд Украин цэрэг, зэвсгээ бэхжүүлж, байлдааны ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой болно гэнэ. Харин В.Путины мэдэгдлийн талаар Д.Трамп Найдвар төрүүлж байна. Гэхдээ уулзаж байж болно” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.