Чиёошома Г.Мөнхсайхан аварга цолтой бөхийг анх удаа давлаа
Чихэнд чимэгтэй
2025-03-14
Осака хотноо болж буй Харү башёгийн тав дахь өдрийн барилдаанд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, маэгаширагийн барууны хоёр дахь бөх Чиёошома Г.Мөнхсайхантай барилдаж уналаа. Ингэснээр Г.Мөнхсайхан анх удаа аварга цолтой бөхийг давж кинбоши шагнал хүртэх болзол хангав. Тэрбээр 2009 онд мэргэжлийн сүмод барилдаж эхлэлснээсээ хойш хамгийн дээд цолтой барилдаж байгаа нь энэ сар юм. Г.Мөнхсайхан сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Маш их баяртай байна. Гэхдээ би хэнка хийхийг (довтолгооноос зайлах) хүсээгүй. Золгож барилдахаар шийдтэл боломж гарсан нь энэ” гэсэн байна. Тав дахь өдрийн байдлаар башёг Японы Эндо, Монголын Оонакацү Б.Чойжилсүрэн тэргүүтэй долоон бөх дөрвөн даваатайгаар тэргүүлж байгаа юм. Өчигдрийг хүртэл унаагүй байсан Эндо, Оонакацү нар өрсөлдөгчдөдөө өвдөг шороодсоноор унаагүй сүмоч үлдсэнгүй. Тэдэнтэй хамт оозэки Оонасато, маэгашира Такаяасү, Хакүохо, Чүраноүми, Шиши дөрвөн даваатай барилдаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.