images

Тэнросэй С.Лувсангомбо гурав давав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-03-14


   Осака хотноо болж буй Харү башёгийн зургаа дахь өдөр буюу өнөөдөр хамгийн доод жонокүчи зиндааны 13 дугаараас босч буй С.Лувсангомбо Японы Шоорюүгаар гурав давлаа. Тэрбээр Асашёорюү Д.Дагвадоржийн том ах, улсын начин Д.Сэржбүдээгийн хүү бөгөөд энэ жил 18 настай, 186 см өндөр, 117 кг жинтэй. Түүний хоёр дахь барилдаан Хавайн их аварга Мүсашимарүгийн дүү охины бага хүү Хикарүмүсашитай болсон нь олны анхаарлыг ихэд татсан билээ. Учир нь, гадаадаас төрсөн хоёр их аваргын авга, нагац дүү нар учраа таарсан явдал бөгөөд Тэнросэй давсан юм. Тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сард шинэ бөхийн зэрэг тогтоох барилдаанд мөн л Хикарүмүсашигаар давсан билээ. Ийнхүү мэргэжлийн сүмод Асашёорюү аваргын хоёр ч авга дүү барилдаж байгаа тул сүмо дэмжигчид С.Лувсангомбыг Хоошёорюүгийн үеэл хэмээн хочилж байгаа юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.