images

Шүүх Д.Трампын тушаалаар ажлаасаа халагдсан хүмүүсийг эргүүлж авахыг үүрэгдэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-14


   АНУ-ын Холбооны шүүх төрийн байгууллагуудад туршилтын хугацаагаар ажиллаж байгаад Дональд Трампын тушаалаар өнгөрсөн сард халагдсан хэдэн мянган хүнийг ажилд нь эргүүлэн оруулах шийдвэр гаргасан тухай “Reuters агентлаг мэдээлэв. Шүүхийн ахлах шүүгч Уильям Олсап халагдсан ажилтнуудаа нэн даруй эргүүлэн авахыг Хөдөө аж ахуйн яам, Батлан ​​хамгаалах яам, Эрчим хүчний яам, Дотоод хэргийн яам, Сангийн яам зэрэг байгууллагад үүрэг болгосон байна. Улмаар Хүний нөөцийн алба (OPM) төрийн байгууллагуудад ажилчдаа цомхотгох тушаал өгөх эрхгүй гэдгийг цохон тэмдэглэв. Тус улсын Төрийн албан хаагчдын холбоо (AFGE) зэрэг олон нийтийн байгууллагууд хүмүүсийг олноор нь цомхотгосон явдлыг эсэргүүцэж өнгөрсөн сарын 27-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Шүүгч У.Олсап бол ерөнхийлөгч Билл Клинтоны үед Ардчилсан намаас томилогдсон шүүгч юм. Өнгөрсөн сард Илон Маскаар ахлуулсан Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг сайжруулах газраас (DOGE) холбооны агентлаг бүрд нэг жилээс бага хугацаанд ажиллаж буй хүмүүсийг цомхотгох тухай удирдамжийг OPM-ээр дамжуулан гаргасан бөгөөд цомхотгол хийх болсон шалтгаанаа ажлын гүйцэтгэл тааруу байсан гэж тайлбарласан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.