Малчид, тариаланчдад 16.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ
Чихэнд чимэгтэй
2025-03-14
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас малчид, тариаланчдад 16.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ. Тухайлбал, сүү боловсруулах үйлдвэр, цехэд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн 2018 малчин, Хөдөө аж ахуйг дэмжих сан, дотоодын гурилын үйлдвэрт улаан буудай нийлүүлсэн 123 тариаланч, хүнсний ногоо тариалж, зах зээлд борлуулсан 782 тариалан эрхлэгч энэ урамшуулалд хамрагдсан байна. Хөдөө аж ахуй эрхлэгчид өнгөрсөн нэгдүгээр сард сүүний үйлдвэрт 3.72 сая литр сүү, 2024 онд дотоодын гурилын үйлдвэрт 52.6 мянган хүнсний улаан буудай нийлүүлсэн бол 2024 оны 8-11 дүгээр сард 82 мянган тонн хүнсний ногоо зах зээлд борлуулжээ. Салбар яам хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор зах зээлд борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшууллыг 2022 оноос хойш олгож эхэлсэн билээ. Мөн 2020 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарыг дуустал малын түүхий сүү үйлдвэрт нийлүүлсэн малчин, фермерүүдэд мөнгөн урамшуулал олгох болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.