images

"Чингис хаан" үзэсгэлэнг Польшид гаргахаар болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-14


   Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Чингис хаан” үзэсгэлэнг тус улсын Үндэсний музейд нээж олон нийтэд дэлгэсэн билээ. Тэгвэл өчигдөр эхэлсэн Польш улс дахь айлчлалын үеэр тус улсын Үндэсний түүхийн музейтэй хамтарч "Чингис хаан" үзэсгэлэнг Варшавт гаргахаар болжээ. Музейн захирал С.Чулуун айлчлалын үеэр Польшийн талтай албан уулзалт хийж, музей хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх асуудлыг ярилцаж тохиролцсон байна. Түүнчлэн Варшавын их сургуулийн доктор Агата Варженскаятай хамтран хэвлүүлсэн "Монгол улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн" нэртэй есөн боть номын нээлтийг хийхээр болсныг "Чингис хаан" музей мэдээлэв. Манай улс “Чингис хаан” үзэсгэлэнг 2023 онд Франц улсын Нант хотын Брөтанийн гүнгийн ордонд, өнгөрч буй долоо хоногт Чехийн Прага хотод гаргасан бол ирэх аравдугаар сард Щвейцарын Цюрих хотын Ритберг музейд, 2026 онд Берлины түүхийн музейд, 2027 онд Канадын Торонто, Ванкувер, АНУ-ын Чикаго хотод  гаргахаар төлөвлөсөн билээ. Сонирхуулахад, Польшийн Үндэсний түүхийн музей шинээр барьсан барилгадаа 2023 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээр ЮНЕСКО-гоос шагнал авсан төдийгүй Европын топ таван музейн нэгээр шалгарч байжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.