Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчдыг ирэх сард сонгон шалгаруулна
Чихэнд чимэгтэй
2025-03-14
Монгол улсаас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2025-2026 онд үүрэг гүйцэтгэх штабын ажилтан, цэргийн мэргэжилтнүүдийг ирэх сарын 21-25-ны өдрүүдэд сонгон шалгаруулах гэж байна. Ингэхдээ шаардлага хангасан алба хаагчид ирэх сарын 1-15-ны дотор зохих материалыг бүрдүүлж, psod.maf.gov.mn сайтад бүртгүүлнэ. Үүнд харьяа анги, байгууллагын удирдлагын цохолттой цэргийн алба хаагчийн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хүсэлт, ажлын байрны тодорхойлолт, жолооны үнэмлэх, гадаад паспорт, цэргийн ажиглагч, штабын офицерын сургалт, дамжаа дүүргэсэн сертификатын хуулбар болон товч судалгаа бөглөх шаардлагатай ажээ. Хэрэв тэнцсэн тохиолдолд цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагааны суурь хичээлийг бие дааж цахимаар судлахаас гадна анги, байгууллагаас явуулах энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлагад хамрагдах үүрэгтэй. Энэ удаагийн шалгаруулалтаас Өмнөд Судан улсад явагдаж буй “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх мотобуудлагын батальоны XV ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнийг сонгох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.