images

Хятад: Хүний үсийг 200 мянга хуваасантай тэнцэхүйц нимгэн металл бүтээж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-03-14


   Хятадын ШУА-ийн Физикийн хүрээлэнгийн эрдэмтэд дан атомын давхаргатай тэнцэх нимгэн металл бүтээж байгаа тухай нийтлэл “Nature” сэтгүүлд гарав. Шинэ үеийн 2D металлын судалгааг хийж, атомын түвшний үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлж буй эрдэмтэд "Ганц атомын хэмжээтэй тэнцэх металл гэдэг нь хүний үсний диаметрын 200 мянганы нэгтэй, А4 цаасны зузааны саяны нэгтэй тэнцэх нимгэн" хэмээжээ. Жишээлбэл, хэрвээ хааш хаашаа гурван метр урт металл шоог нэг атомын давхаргатай болгон давтвал хэмжээ нь Бээжин хотын газар нутгийг бүрэн бүрхэхийг судалгааны багийн ахлагч Жан Гуаньюу хэлсэн байна. Эрдэмтэд металлыг хайлуулаад, дараа нь урьдчилан бэлдсэн, өндөр чанартай, дан давхаргатай молибдены сульфид ашиглан шахаж давтжээ. Ийнхүү хэт нимгэн металл үйлдвэрлэх аргыг хөгжүүлж байгаа нь ирээдүйн дэвшилтэт технологи буюу хэт жижиг, бага хүчин чадлын дамжуулагч, хэт мэдрэг хайгч, өндөр чанартай төхөөрөмж зэргийг хөгжүүлэхэд чухал гэнэ. Сүүлийн 20 жил 2D металлын салбар эрчимтэй хөгжиж байгаа тул онолоор таамагласан 2000 орчим, туршилт судалгаа хийсэн хэдэн зуун материал байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.