images

Австри дахь монголчуудын нийгмийн хамгааллыг сайжруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-14


   Монгол улсын Засгийн газраас гадаад улсад оршин суугаа иргэдийн нийгмийн хамгааллын эрхийг хангахын тулд Австри улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах саналыг дэвшүүлж, өнгөрсөн онд хоёр удаагийн хэлэлцээг Улаанбаатар, Вена хотноо тус тус зохион байгуулсан билээ. Улмаар хэлэлцээрийн төслийг боловсруулж, гурав дахь шатны хэлэлцээг энэ сарын 11-13-ны өдөр Улаанбаатар хотод хийлээ. Энэ удаагийн уулзалтаар шинжээчид төсөл, хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцсон байна. Дараагийн шатанд талууд хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлтгэх бөгөөд хэлэлцээрийг баталснаар хоёр орны иргэд харилцан ажиллаж, даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулах, хоёр улсаас даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах эрх зүйн үндэс бүрдэх ажээ. Австри улсад Монголын 2600 орчим иргэн оршин сууж байгаа бол манай улсад Австри улсын 40 орчим иргэн амьдарч байна.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.