images

Ордос хот нэг хүнд оногдох ДНБ-ээрээ Хятадыг тэргүүлжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-03-14


   Өвөр Монголын өөртөө засах орны баруун өмнөд хэсэгт орших Ордос хот нэг хүнд оногдох ДНБ-ээрээ 2024 онд Хятадыг тэргүүлсэн байна. Энэ оны хоёрдугаар сард зарласан дүнгээр тус хотын нэг хүнд оногдох ДНБ өнгөрсөн онд 286500 юань буюу Хятадын дунджаас гурав дахин их байжээ. Нийт 80 мянган м/кв талбайг эзлэн оршдогоос Хөвчийн цөл, Муу усны говь газар нутгийнх нь бараг талыг эзэлдэг ч байгалийн баялаг ихтэй тул энэ амжилтад хүрсэн ч нөгөөтээгүүр энэ хот нэлээд цөөн хүн амтай юм. Энэ оны эхний байдлаар Ордост 2.2 сая хүн оршин сууж байгаагийн 90 хувь нь хан үндэстэн, 10 хувь нь монголчууд ажээ. Одоогоос арваадхан жилийн өмнө Ордос хот ноос, ноолуур, Чингис хааны онгон зэргээрээ алдартай байсан бол сүүлийн үед хонь, нүүрс, шавар, байгалийн хий гэсэн дөрвөн зүйлээр алдаршиж байна. Энэ нь дэлхийн ноосны түүхий эдийн дөрөвний нэгийг хангаж, Хятадын нүүрсний нөөцийн зургааны нэгийг агуулж, мөн шаврын тал хувийг үйлдвэрлэж, байгалийн хийн мөн тал хувийн нөөцийг хадгалдагийнх юм. Хятадын хотуудаас ДНБ-ээрээ Ордосын дараа Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Хармай хот орсон нь мөн л байгалийн нөөц, ялангуяа газрын тосоор баяных ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.