images

Хятадад тоглож буй О.Хулан улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-14


   Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцох Монголын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн зарлагдлаа. Тус бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг, Э.Нарангоо, О.Индра тэргүүтэй нийт 21 тамирчин, таван дасгалжуулагч, нэг сэтгэлзүйч, хөдөлгөөн засалч багтжээ. Монгол улсын шигшээ болон “Улаанбаатар Амазонс” багт тоглож байгаад БНХАУ-ын дээд лигт очсон О.Хулан мөн шигшээ багт оржээ. О.Хулан өнгөрсөн онд Азийн хамгийн том лигүүдийн нэг БНХАУ-ын эмэгтэйчүүдийн лигт "Ухань Шенфан" багаас тоглох гэрээ байгуулж, манай эмэгтэй тамирчдаас анх удаа легионер тамирчнаар сонгогдсон юм. Манай тамирчдыг энэ удаагийн урьдчилсан шатны тоглолтод Ч.Ижилболд, Г.Ундрах, Б.Баярбат, Б.Алтанзаяа, С.Хүрэлбаатар нар дасгалжуулна. Монголын шигшээ багийн тамирчид B хэсэгт Хонгконг, Тайваний шигшээ багуудтай учраа таарсан бөгөөд тэднийг ирэх сарын 11-13-ны өдрүүдэд эх орондоо хүлээн авч тоглох юм.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.