images

Хятад, Украин улсууд худалдааны гэрээ байгуулжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-03-17


   Хятад, Украин улсууд өнгөрсөн долоо хоногт худалдааны хоёр ч гэрээ байгуулсан талаар sohu.com сайт өчигдөр мэдээллээ. Эхний гэрээ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх, дараагийнх нь цэвэр усны нөөцтэй холбоотой гэдгийг сайтын нийтлэлд дурдаад “Хятад улс тогтвортой бус түншүүдээсээ хамааралгүй болохын тулд нийлүүлэлтийн сувгуудаа нэмэгдүүлж байна” хэмээн бичжээ. Sohu.com сайтад эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын зүгээс Хятадад тавьж буй худалдааны хязгаарлалт улам бүр өргөжихөөр байгаа энэ үед Бээжин бараа, бүтээгдэхүүний импортын цар хүрээгээ тэлэх сонирхолтой байгаа аж. Тогтворгүй түншүүдээсээ импортын хамааралгүй байх, хүнсний аюулгүй байдлаа бататгахын тулд авах эн тэргүүний арга хэмжээг Хятад улс гаднаас авдаг бараа, бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг олон сувагтай болгох явдал хэмээн үзэж байгаа гэнэ. Украинтай гэрээ хийсэн үндэслэл нь цэвэр эдийн засгийн ашиг сонирхол болохоос Оросын эсрэг чиглэсэн алхам огт биш гэдгийг нийтлэлд цохон тэмдэглэжээ. АНУ, Хятадын хоорондох худалдааны дайн өргөжсөөр байгаа бөгөөд Бээжин АНУ-аас мод, модон бүтээгдэхүүн худалдан авахаа өнгөрсөн долоо хоногт зогсоосон юм.   

Зураг дээр: Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба нар Гуанжоуд. 2024 оны 6 дугаар сарын 16. Эх сурвалж: Lu Hanxin/AP

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.