images

120 настай бразил эмэгтэйг Гиннесийн номонд бүртгүүлнэ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-03-17


   Бразилын иргэн нэгэн эмэгтэйг садан төрлүүд нь дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Гиннесийн номонд бүртгүүлэхээр ханджээ. NTK цахим сонины мэдээлснээр, Бразилын зүүн өмнөд нутгийн Итаперуна хотын иргэн Деолира Глисериа Педро да Сильва өнгөрөгч 10-ны өдөр 120 нас хүрсэн хэмээн төрөл төрөгсөд нь нотолж байгаа аж. Гиннесийн номонд одоо бичигдсэн байдлаар бол дэлхийн хамгийн өндөр настай хүн нь мөн Бразилын иргэн, 116 настай Ина Канабарро Лукас юм. Харин да Сильва 1908 оны зургаадугаар сарын 8-нд төрсөн гэгддэг боловч хамаатнууд нь түүний 1905 оны гуравдугаар сарын 10-нд төрснийг нотлох баримтыг олоод байгаа гэнэ. Улмаар шаардлагатай бас нэг баримт ирмэгц тэд Гиннесийн номын компанид хандахаар зэхэж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар да Сильвагийн гурван хүүхэд амьд сэрүүн байгаа бөгөөд том нь ирэх сард 90 нас хүрэх аж. Да Сильва ухаан санаа саруул, бие тэнхлүүн, хөгжим тоглодог төдийгүй саяхан зурагтын өмнө шөнөжин сууж самба бүжгийн тоглолт үзсэн гэнэ.    

Гэрэл зургийн эх сурвалж:  www.needtoknow.co.uk

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.