images

Хятад: Тансаг амьдрал сурталчилсан нөлөөлөгчдийн цахим сүлжээг хааж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-17


   Хятадад цахим сүлжээнд баян тансаг амьдралаараа гайхуулсан нэгэн нөлөөлөгчийн цахим дансыг бүрмөсөн хаажээ. Тус улсын эрх баригчид эдийн засгийн хямралын үед ийм явдлыг сурталчилсан контентыг хориглож байгаа юм. Энэ удаа таван сая дагагчтай Гу Цяньчян гэгчийн цахим сүлжээнд нэвтрэх эрхийг хаасан бөгөөд хэт баян амьдрал, мөнгө санхүүгээ гайхуулсан видео нийтлэн олны танил болсон хүмүүст ийм арга хэмжээ авч байгаа ажээ. Тэд ихэнхдээ ажил хөдөлмөр эрхэлж биш, зүгээр сууж байгаад хялбар аргаар мөнгө олж болох тухай сүр дуулиантай контент нийтэлдэг гэнэ. Эрх баригчдын энэ арга хэмжээг иргэд эерэгээр хүлээн авч, ийм төрлийн контент нийтлэхийг таслан зогсоох нь зөв гэсэн байр суурьтай байна. Цаашид ийм арга хэмжээг цахим нөлөөлөгчдөөр зогсохгүй бусад салбарт хэрэгжүүлэх бодлого баримталж байгаа аж. Хятадын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо саяхан журмаа шинэчилж, хэт тансаг байдал, хангалуун амьдралаа сурталчлахыг гишүүддээ хориглосон тухай Хонконгийн “South China Morning Post" сонин мэдээлжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.