images

Номхон далайд ганцаараа 95 хоног төөрсөн загасчин аврагдав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-17


   Перу улсын загасчин эр цаг агаарын таагүй байдлаас болж Номхон далайн усанд 95 хоног төөрсний эцэст аврагдсан талаар ”Reuters” агентлаг мэдээллээ. Эдүгээ 61 настай Максимо Напаг өнгөрсөн 11-ний өдөр Эквадорын эргээс 1094 км-ийн зайд байхад нь загас агнуурын эргүүлийнхэн олжээ. Тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 7-нд Перугийн өмнөд эргийн Марконагаас хэд хоногоор загасчлахаар хөдөлсөн байна. Улмаар 10 хоногийн дараа хүчтэй далайн шуургатай таарч сураггүй алга болжээ. Перугийн эргийн хамгаалалтын алба ар гэрийнхнээс нь мэдээлэл авсны дараа эрлийн ажиллагааг эхлүүлсэн ч олоогүй байна. Энэ цагаас хойш М.Напа аврагдах хүртлээ яг 95 хоног Номхон далайд хөвжээ. Тэрбээр завин дээрээ борооны ус цуглуулан ууж, усны жоом, шувуу, далайн яст мэлхий зэрэг юу тааралдсанаа идэж өл залгасаар гурван сар болсон байна. Харин сүүлийн 15 хоног бараг юу ч идээгүй гэх бөгөөд “Ар гэр, үр хүүхэд, ялангуяа хоёр сартай ач охиноо бодоод амьд үлдэх итгэл найдвараа алдаагүй" хэмээн ярьжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.