Монгол сүмочдыг Тамаваши Б.Мөнх-Оргил тэргүүлж байна
Чихэнд чимэгтэй
2025-03-17
Осака хотын “Edion Arena” ордонд болж буй Харү башёгийн дээд зиндаанд Монголын зургаан бөх барилдаж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил зургаан даваа, хоёр унаатайгаар монгол бөхчүүдээ тэргүүлж, башёг долоон даваатай тэргүүлж байгаа оозэки Ооносато, маэгашира Такаяасү нарын араас нэхэж байна. Өдгөө 40 настай, дээд зиндаанд барилдаж буй хамгийн ахмад бөх, “төмөр хүн” хочит Б.Мөнх-Оргилтой залуу бөхчүүд болох Такэрүфүжи, Мэйсэй, Чүраноүми нар адил даваатай явна. Харин ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн Такаяасүд унасан тул гурван унаатай боллоо. Мөн Оонокацү Б.Чойжилсүрэн, Шиши, Аонишики, Асакорюү нар гурав унажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.