Олон улсын хөтөлбөртэй сургуулиудыг шилэн сайтаас харах боломжтой болов
Чихэнд чимэгтэй
2025-03-17
Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулиудын жагсаалтыг Боловсролын яамнаас www.shilen.gov.mn-д байршуулжээ. Энэ нь магадлан итгэмжлэлийн шаардлагыг хангаагүй ч "International", "Global", "Cambridge", "IB" нэртэй үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын ялгааг олон нийтэд таниулж, баталгаатай эх сурвалжаас нэгдсэн мэдээлэл хүргэх зорилготой аж. Түүнчлэн эцэг эхчүүд сургуулийн хөтөлбөр, магадлан итгэмжлэл, багш нарын мэргэжлийн түвшин зэргийг бүрэн шалгаж судлалгүйгээр сонголт хийх тохиолдол элбэг байдаг бөгөөд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам "Авлигатай тэмцэх 5Ш" ажиллагааны хүрээнд тус мэдээллийг олон нийтэд ил тод болгох шаардлагыг Боловсролын яаманд хүргүүлсэн байна. Тус жагсаалтад одоогоор "Улаанбаатар Эмпати", "Шинэ үе", "Монгол тэмүүлэл", "Бритиш", "Хобби", Дархан-Уул аймаг дахь "Дархан-Эмпати", Хэнтий аймгийн Бэрх хотын "Бэрх", Орхон аймаг дахь "Орхон Эмпати" тэргүүтэй хувийн болон орон нутгийн статустай тусгай зөвшөөрөл бүхий 32 сургуулийн нэрийг байршуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.