“Aero Mongolia” компани Токио рүү үйлдэх нислэгээ нэмнэ
Чихэнд чимэгтэй
2025-03-17
Агаарын тээврийн “Aero Mongolia” компани энэ сарын 30-наас эхлэн Улаанбаатар-Токио чиглэлд долоо хоногт гурван удаа нисдэг болох гэж байна. Тус компани 143 суудалтай “Airbus A319” агаарын хөлгөөр энэ чиглэлд нисэж "Нарита" олон улсын онгоцны буудалд буудаг бөгөөд өмнө нь долоо хоногт хоёр удаа нислэг үйлддэг байсан бол өнгөрөгч оны 12 дугаар сарын 1-нээс энэ оны нэгдүгээр сарын 26-ны хооронд долоо хоногт гурван удаа ниссэн юм. Мөн энэ чиглэлд МИАТ компани шууд нислэг үйлддэгээс бол ирэх тавдугаар сарын 1-нээс АНУ-ын “United Airlines” зорчигч тээвэрлэж эхэлнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.