images

Итали: Тусгай Олимпоос Монголын баг 21 медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-17


   Дэлхийн тусгай Олимпын өвлийн наадам Италийн Турин хотноо спортын найман төрлөөр 10 шахам хоногийн турш болж өндөрлөлөө. Наадамд манай улсаас 24 тамирчин зургаан төрөлд өрсөлдсөн бөгөөд таван алт, 10 мөнгө, зургаан хүрэл медаль, мөн тусгай шагналууд хүртжээ. Монголын тамирчдаас уулын цанын тамирчин, 15 настай А.Азжаргал хошой алт, нэг мөнгөн медаль хүртсэнээр бусдыгаа манлайлсан бол цасны гуталтай гүйлтийн 800 метрийн төрөлд Т.Дэлэгжаргал, 25 метрийн төрөлд Т.Солонго, 400 метрийн төрөлд Б.Буянтогтох тус тус алтан медаль хүртжээ. Манай багт Улаанбаатар хотоос гадна Өвөрхангай, Орхон, Ховд, Дорнод, Баян-Өлгий аймгаас тамирчид нэгдэж өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон билээ. Тамирчдын оролцсон зургаан төрлийн тэмцээн дөрвөн хотын цаг агаар, орчин өөр байршилд болсон ч хэд хэдэн төрөлд өмнөх медалийнхаа өнгийг хувирган амжилтаа ахиулсан байна. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.