Биржээр өнгөрсөн долоо хоногт 3.1 тэрбум төгрөгийн ноолуур арилжжээ
Чихэнд чимэгтэй
2025-03-17
"Хөдөө аж ахуйн бирж" компани өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан дөрвөн удаагийн арилжаагаар нийт 10 удаагийн хэлцэл хийжээ. Энэ үеэрээ 6.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжсан байна. Тэдгээр бараа бүтээгдэхүүний дийлэнх буюу 871 тонн нь тосны ургамал байсан бол 96.3 тонн ямааны ноос, 12.3 тонн самнасан ноолуур байжээ. Харин арилжааны дүнгээр самнасан ноолуур 3.1 тэрбум төгрөгөөр тэргүүлсэн бол ямааны ноос хоёр тэрбум, тосны ургамал 1.4 тэрбум төгрөг болсон байна. "Хөдөө аж ахуйн бирж” нь ноос ноолуур, мах, үр тариа, арьс шир зэрэг түүхий эд бэлтгэн нийлүүлэгч малчин, тариаланч, хоршоо, үйлдвэрлэгчдийн хоорондох бараа, түүхий эдийн арилжаа болон бараа, түүхий эдийг экспортод гаргах арилжааг зохион байгуулдаг төрийн өмчит компани юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.