images

Өмнөд Иллинойсын их сургуульд Монголын үндэсний хөгжим тоглоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-03-17


   АНУ-ын Өмнөд Иллинойсын их сургуулийн Карбондэйлийн хөгжмийн сургуулийн “Old Baptist Foundation Recital Hall” танхимд ирэх лхагва гарагт монгол үндэсний хөгжмийн тоглолт болох гэж байна. “Nomadic Harmonies” нэртэй энэхүү тоглолтыг тус сургуулийн төгөлдөр хуурын ангийн төгсөгч, Монголын үндэсний их театрын оркестрын хөгжимчин байсан Мика Чинбаатар зохион байгуулж байгаа аж. Улмаар тоглолтод Соёл урлагийн их сургуулийн багш-хөөмийч, морин хуурч, ерөөлч, цуурч Б.Баярбаатар болон тус их сургуулийн төгсөгч Жулья Мразек, “Elixr” хамтлаг тэргүүтэй гадаадын уран бүтээлчид оролцоно. Тэд морин хуур, ятга, цуур тоглоно гэдгийг тус сургуулийн сайт мэдээлжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.