images

АНУ: 18 настай хоёр хүү хоолны илчлэг хэмждэг аппликэйшн бүтээсэн нь 2 сая долларын орлого олжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-17


   Америкийн өсвөр насны хоёр хүүхэд хоол хүнсний илчлэг хэмждэг программ (апп) зохион бүтээсэн нь олон нийтийн сүлжээнд ихэд алдаршиж байна. Өнгөрсөн оны тавдугаар сард тэдний зохиосон хиймэл оюун ухаанд (AI) суурилсан Cal AI программыг 8 сарын дотор 5 сая гаруй удаа татан авч өнгөрсөн сарын байдлаар 2 сая доллар олсон байна.Cal AI нь идмээр санагдсан хоолныхоо зургийг авч илчлэг, шим тэжээлийг хэмжиж тооцдог программ юм. Энэхүү аппликэйшнийг хөгжүүлж, компани үүсгэн байгуулсан Жек Ядегари, Хенри Лангмак нар хоёул ахлах сургуулиа саяхан төгссөн 18 настай залуус юм. 90 хувийн нарийвчлалтай уг программ хоолны дэглэм баримталдаг хүмүүст онцгой тустай гэнэ. Тэд багын авьяастай хүүхдүүд байсан бөгөөд Ж.Ядегари 9 дүгээр ангид байхдаа тоглоомын программ бүтээж, хоёр жилийн дараа түүнийгээ тоглоомын компанид 100 мянган доллараар заржээ. Хожим нь Х.Лангмактай танилцаж нөхөрлөснөөр “Cal AI” программыг бүтээсэн аж. Тэд дасгал хөдөлгөөн хийн бие бялдраа хөгжүүлэх, улмаар үеийн охидод сайхан харагдах хүсэлдээ хөтлөгдөн биеийн тамираар хичээллэж байх явцдаа шинэ санаа олж энэхүү программыг зохион бүтээжээ. Одоогоор тэдний удирддаг компани программ хөгжүүлэгч, дизайнер, сошиал медиа менежер зэрэг найман ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.