МУИС-ийн сэтгүүл зүйн багш нар архивын мэргэжилтэн бэлтгэнэ
Чихэнд чимэгтэй
2025-03-17
Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимд мэргэжлийн архивч бэлтгэх анги шинээр нээхээр болжээ. Хөтөлбөрийн агуулгыг Хэл шинжлэл болон Түүхийн тэнхимийн багш нартай хамтран боловсруулж буй бөгөөд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчид өчигдөр хөтөлбөрийн үнэлгээний тайлантай танилцаж, урьдчилсан байдлаар магадлан итгэмжлэх уулзалт хийсэн байна. Архивч нь Монгол улсын Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан тусгай мэргэжилд тооцогддог бөгөөд нийгмийн соёл, түүх, улс төр, эдийн засгийн хөгжлийг ойлгоход чухал ач холбогдолтой баримт бичгүүдийг хадгалах, системчлэх, ашиглах үйл ажиллагааг судалдаг мэргэжилтэн юм. Манай улсад анх 1988 оноос МУИС-ийн түүхийн гуравдугаар дамжааны оюутнуудаас сонгон түүхч-архивч нарыг бэлтгэж эхэлжээ. Түүнээс хойш 2015 он хүртэлх түүхч-архивч, түүхч-архив судлаач, архив-албан хэрэг хөтлөлтийн арга зүйч мэргэжлээр нийт 100 гаруй мэргэжилтэн төгсгөсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.