Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын тендерийг энэ сард зарлана
Чихэнд чимэгтэй
2025-03-17
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. Энэхүү хэлэлцээрт хоёр тал өнгөрөгч сарын 14-нд гарын үсэг зурсан бөгөөд УИХ-ын хаврын чуулганы эхэнд батлагдвал Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын тендерийг энэ сард зарлахаар төлөвлөжээ. Төмөр зам ашиглалтад орсноор Монгол улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10 мянган ам.долларт хүрэх тооцоолол бий. Гашуунсухайт-Ганцмодыг холбох төмөр зам нь 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш Монгол, Хятадыг холбосон хоёр дахь төмөр зам болох юм. Нүүрс борлуулалт дээрх хэмжээгээр нэмэгдсэнээр Монгол улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно гэсэн үг юм. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэх, Монгол, Хятадын хооронд дараагийн боомтуудыг төмөр замаар холбох төслүүд хэрэгжих үр дүнтэй гэж үзэж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.