images

Башёг тэргүүлж буй Ооносато, Такаяасү хоёр маргааш учраа таарлаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-03-17


   Харү башёгийн ес дэх өдрийн барилдаан өнөөдөр боллоо. Одоогийн байдлаар оозэки Ооносато, зүүний маэгаширагийн дөрөвдүгээрт эрэмбэтэй Такаяасү нар найман даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж байна. Такаяасү дөрөв дэх өдрийн барилдаанд Тобизарүд унасан бол Хоошёорюү, Котозакүра нараар өчигдөр, өнөөдөр хоёр ээлж дараалан давав. Ооносато мөн л дөрөв дэх өдрийн барилдаанд Вакамотохарүд унасан бол өнөөдөр Абигаар давав. Тэд маргааш барилдахаар учраа таарсан тул хэн ялсан нь Харү башёг тэргүүлж эхлэх нь. Учир нь, тэдний араас маэгашира Такэрүфүжи, Чүраноүми нар хоёр унаатай нэхэж байна. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил, Мэйсэй, Шиши, Аонишики нар гурван унаа, зургаан даваатай боллоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.