Хорт хавдар туссан гэдгээ нохойныхоо ачаар мэдсэн бүсгүй бүрэн эдгэрчээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-18
Нэгэн америк эмэгтэй хөхний хорт хавдраар өвчилснөө тэжээвэр нохойныхоо ачаар мэдсэн талаар хоёр жилийн өмнө Америкийн хэвлэлүүд мэдээлсэн билээ. Миннесота мужид амьдардаг, 31 настай Брианна Боатнер хэмээх тэр бүсгүйн спаниель үүлдрийн нохой цээжийг нь ойр ойрхон үнэрлэх, ялангуяа баруун хөхийг нь сарвуугаараа маажих, удаан ширтэх болсон бөгөөд нохой хүний хорт хавдрыг үнэрлэж мэддэг гэсэн үг олж сонсоод бүсгүйд сэжиг төрж эмчид хандтал хоёрдугаар шатандаа орсон хөхний хорт хавдар гэдэг онош гарсан байна. Тэр цагаас хойш бүсгүй 16 удаа химийн эмчилгээ хийлгэсэн бөгөөд ийнхүү цаг алдалгүй арга хэмжээ авсны ачаар эмчилгээ үр дүнтэй болж, бүсгүй бүрэн эдгэрсэн талаар Их Британийн “Daily Mail” сонин мэдээлжээ. Б.Боатнер "Нохой ямар ухаантай болохыг бид мэддэггүй. Тэд бидэнтэй ярьж чаддаггүй ч үйлдлээрээ ихийг өгүүлдэг” гэжээ. Эрдэмтдийн тооцоолсноор, нохойны үнэрлэх мэдрэмж хүнийхээс 10 мянгаас 100 мянга дахин илүү байдаг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.