Монгол цэргийн өдөр: Гурван байгууллагын 15 алба хаагч хурандаа цол хүртэв
Чихэнд чимэгтэй
2025-03-18
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар онцгой байдал, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 15 алба хаагчид хурандаа цол олгожээ. Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагч Ц.Лхагвасүрэн, Д.Содномрагчаа, Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагч Ж.Төмөрмандах, Дотоод хэргийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч Б.Энхтүвшин болон Архангай, Төв, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга нарт хурандаа цол олгожээ. Харин Хил хамгаалах байгууллагаас 0146 дугаар ангийн захирагч Ж.Батзолбоо, Монгол-Оросын хилийн Монголын хэсгийн төхөөрөмж хариуцсан шинжээч Б.Батзориг, 0406 дугаар ангийн захиргааны дарга Ц.Одсүрэн, Хил судлалын хүрээлэнгийн Инноваци судлалын төвийн дарга Х.Бекжан нар хурандаа цол хүртэж байна. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Э.Тамир, Ж.Отгонсайхан, 421 дүгээр хорих ангийн алба хаагч Г.Амгаланбаатар, Орхон аймгаас С.Лхагвасүрэн нарт тус тус хурандаа цол олгожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.