images

ХӨСҮТ-ийн эмч нар улаанбурхны өвчлөл бүртгэгдсэн аймгуудыг зорьжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-18


   Улсын хэмжээнд өнөөдөр өглөөний байдлаар улаанбурхан өвчний дөрвөн тохиолдол лабораториор батлагдаж нийтдээ 55 боллоо. Өчигдөр бүртгэгдсэн 51 тохиолдлын 12 нь Улаанбаатар, найм нь Дундговь, дөрөв нь Өмнөговь аймагт байжээ. Тэгвэл ХӨСҮТ-ийн эмч нар хөдөө орон нутагт өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгуудыг зорьсон байна. Тухайлбал, тус төвийн тандалт, лаборатори, эмнэлзүйн хамтарсан баг энэ сарын 15-наас эхлэн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймагт мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, хяналт тавин ажиллаж байгаа бол өнөөдрийн байдлаар эмч нар Өмнөговь, Дундговь аймагт очоод байгаа ажээ. Мөн ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар ахлуулсан баг өнөөдөр Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байна. Шинээр батлагдсан тохиолдлуудын ихэнх нь сургууль, цэцэрлэгт бүртгэгдэж байгаа учраас хүүхдүүдээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, хэрэв хоёр тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан нөхөж хамруулахыг мэргэжлийн байгууллага иргэдэд анхаарууллаа.  

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.