images

Жүжигчин Жон Жүн Хогийн хуриманд Монголоос хэн оролцсон бэ?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-03-18


   Өмнөд Солонгосын жүжигчин Жон Жүн Хо MBC телевизийн “Radio Star” нэвтрүүлэгт оролцохдоо 2011 оны гуравдугаар сарын 25-нд Сөүлийн “Sheraton Grand Walker Hill” зочид буудалд хийсэн нүсэр хуримынхаа тухай ярьжээ. Түүний хуриманд АНЭУ-ын гуравдугаар ханхүү эхнэрийн хамт Дубайгаас ирж оролцсон бөгөөд И Бён Хун, Ким Тэ Хи зэрэг алдартай жүжигчид мөн оролцсон хэмээн хэвлэлүүд тухайн үед бичиж байв. Тэгвэл Жон Жүн Хо үүнийг батлаад зогсохгүй Монголоос Батлан хамгаалахын сайд, АНУ-ын Төрийн департаментын албаны хүмүүс, Канадын сайд тэргүүтэй хүмүүс мөн оролцсон тухай ярьжээ. Тухайн үед Монгол улсын Батлан хамгаалахын сайдаар Лу.Болд (2008-2012) ажиллаж байсан юм. Жон Жүн Хо нь “Iris:The Movie”, “Sky Castle”, “Hitman” зэрэг кинонуудаараа алдартай бөгөөд түүний оролцсон "Radio Star" нэвтрүүлэг MBC телевизээр маргааш оройн 22:30 цагт гарна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.