Хоошёорюү С.Бямбасүрэн Харү башёг орхилоо
Чихэнд чимэгтэй
2025-03-18
Японы мэргэжлийн сүмо бөхийн 74 дэх ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн өнөөдөр Харү башёг орхиж буйг дэвжээнээс нь мэдээллээ. Тэрбээр өмнөх есөн өдрийн барилдаанд тав давж, дөрөв унахдаа маэгашира цолтой гурван бөхөд өвдөг шороодсон юм. Мөн баруун тохойны болон бусад бэртлийн улмаас 14 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ийм шийдвэр гаргажээ. Хоошёорюү өнөөдөр барилдсан бол өөрөөсөө доогуур цолтой бөхөд дахин унах эрсдэлтэй байсан гэнэ. Шинэ ёкозүна эхний башёг эрүүл мэндийн шалтгаанаар орхисон тохиолдол 60 дахь аварга Фүтахагүрогоос хойш 39 жилийн дараа болж байгаа нь энэ аж. Түүний дэвжээний багш хэвлэлийн бага хурлын үеэр “Би түүнийг тавдугаар сарын барилдаанд сайн бэлдмээр байна” гэсэн юм. Учир нь, Хоошёорюүгийн ёкозүна цолны найр ирэх зургаадугаар сарын 22-нд товлогджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.