images

Нийслэлийн сурагчид ирэх сарын 7-ноос эхлэн амарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-18


  Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II улирлын амралт ирэх сарын 7-нд эхэлж, 11-нийг дуустал үргэлжилнэ. Харин III улирлын хичээл 14-ний өдөр буюу даваа гарагт эхлэхээр болжээ. Мөн улирлын амралтын өмнө бие даалтын долоо хоног тавигджээ. Тодруулбал, энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-нийг дуустал нийслэлийн сургуулиуд танхимаар хичээллэхгүй. Энэ хугацаанд сурагчид музей, урлагийн тоглолт үзэх, спортоор хичээллэх зэргээр танхимаас гадуур үйл ажиллагаанд хамрагдана. Улмаар гурав хоног танхимаар хичээллээд улирлын амралттай золгож байгаа юм. Сурагчдын амралтын хуваарийг хот, хөдөөгийн сургуулиудад ялгаатай тогтоодог бөгөөд орон нутагт бие даалтын долоо хоног энэ сарын 24-28-ныг дуустал, II улирлын амралт энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 11-нийг дуустал үргэлжилнэ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.