Монголын топ компаниуд 208 сая төгрөгийн шагналын сантай шатрын тэмцээн зохионо
Чихэнд чимэгтэй
2025-03-18
Монголын топ-100 компани хамтран “Алтан бэрс” цомын төлөөх шатрын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж байна. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим 65 жилийн ойгоо угтан Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулах энэ уралдааны аварга баг энэ онд зохиогдох Корпорацуудын шатрын ДАШТ-д улсаа төлөөлөн оролцох юм. Тэмцээнийг Олон улсын шатрын холбоо болон Монголын шатрын холбооны дүрмээр явуулах бөгөөд нийт 208 сая төгрөгийн шагналын сантай. Тэмцээнд компаниуд шатраас гадна стратегийн ур чадвар, багаар ажиллах чадвараар өрсөлдөх ажээ. Бизнесийн байгууллагын тухайн жил улсын төсөвт оруулсан татвар, борлуулалтын орлого, ажилтны тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтэд тулгуурлан Монголын топ-100 компани тодруулдаг билээ. Дашрамд дурдахад, 2021 оны дэлхийн аварга шалгаруулах корпорациудын шатрын цахим тэмцээнд Төрийн банк, Голомт банк, Капитран банк амжилттай оролцож байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.