images

Такаяасү Харү башёг ганцаараа тэргүүлж эхэллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-03-18


   Осака хотын “Edio Arena” ордонд Харү башёгийн арав дахь өдрийн барилдаан болж дууслаа. Өнөөдөр Японы оозэки Ооносато, зүүний маэгаширагийн дөрөвдүгээрт эрэмбэтэй Такаяасү нар учраа тааран барилдаж хэн нь башёг тэргүүлэхээ үзэв. Улмаар 35 настай Такаяасү 25 настай Ооносатогоор давж ганцаараа есөн даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж, түрүүлэх магадлал хамгийн өндөртэй бөх болж байна. Тэрбээр ёкозүна Хоошёорюү, оозэки Ооносато, Котозакүра нарыг буюу хамгийн өндөр цолтой бөхчүүдийг гурван өдөр дараалан давж буй нь энэ юм. Харин түүний араас хоёр унаатай Ооносато, Такэрүфүжи, Чүраноүми нар нэхэж байна. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил, Мэйсэй, Шиши, Аонишики нар гурван унаа, долоон даваатай боллоо.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.