Өмнөд Солонгосын сөжү архины экспорт анх удаа 200 сая долларт хүрчээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-18
Өмнөд Солонгосын кино, уран бүтээлийн нөлөөгөөр тус улсын бүтээгдэхүүн, хоолны соёл дэлхий даяар өргөн тархаж байгаа билээ. Үүний нэг жишээ болж сөжү архины экспорт өнгөрсөн онд анх удаа 200 сая долларт хүрснийг тус улсын Гаалийн газраас мэдээлэв. Энэ нь 2023 оныхоос 3.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн энэ оны 1, 2 дугаар сард сөжүний экспорт өмнө жилийн мөн үеийнхээс 0.5 хувиар өсжээ. Өнгөрсөн жилийн борлуулалтыг хэмжээгээр нь тооцвол 124 мянган тонн болох бөгөөд 51.9 хувь нь энгийн, 48.1 хувь нь жимсний амттай сөжү аж. Өмнөд Солонгос гадаадын 95 улсад сөжү нийлүүлэхэд дийлэнх хувийг нь АНУ (24.3%), Хятад (19.9%), Япон (19.2%) эзэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.