“Apple” компани цэнэглэгчний оролтгүй “iPhone” үйлдвэрлэх гэж байснаа хойшлуулав
Анд нөхдийн мэдээ
2025-03-19
“Apple” компани энэ онд шинээр гаргах “iPhone 17 Air” загвараа цэнэглэгчний оролтгүй байх талаар хэлэлцсэн ч USB-C оролттой байх эцсийн шийдвэрийг гаргасан талаар “Bloomberg” телевиз мэдээллээ. Гэхдээ ирээдүйд “iPhone” гар утсыг цэнэглэгчний оролтгүй болгохоор зэхэж байгаа аж. Энэ нь цэнэглэх, мэдээлэл хуулах зэрэг үйлдлийг USB буюу биет холбогч ашиглахгүй утасгүй сүлжээгээр хийдэг болно гэсэн үг юм. Цэнэглэгчний оролтгүй гар утас үйлдвэрлэхэд Европын холбооны жижиг, дунд хэмжээтэй цахилгаан төхөөрөмж бүгд USB-C оролттой цэнэглэгчтэй байх ёстой гэсэн стандарт саад болж буй бөгөөд стандартыг зөрчвөл уг бүтээгдэхүүнийг 27 улсын зах зээлд борлуулах эрхгүй болох юм. Сонирхуулахад, “Apple” компаниийн ханган нийлүүлэлтийн сүлжээний шинжээч Мин-Чи Куо "Цэнэглэгчгүй загварыг 2021 оны эхээр гаргах гэж байсан ч технологийн болон эрх зүйн асуудалтай тулгарсан" гэжээ. Тус компани жил бүрийн есдүгээр сард шинэ загварын гар утас, таблет, ухаалаг цагаа танилцуулдаг бөгөөд “iPhone 17 Air” нь өмнөх загваруудаас илүү нимгэн байх гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.