Астана: “Зүчи хаан: Их улсын захирагч” киног нээжээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-19
Өнгөрөгч 17-ны өдөр Казахстаны Астана хотод сэтгүүлч, найруулагч Майя Бекбаевагийн бүтээсэн “Зүчи хаан: Их улсын захирагч” баримтат киног цомхон хүрээнд нээлээ. Тус бүтээл Казахстаны бүх кино театрт энэ сарын 20-нд нэгэн зэрэг гарч эхэлнэ. Арилжааны бус, залуу үеийнхэнд казах үндэстний түүхийн мэдлэг олгох зорилгоор бүтээсэн тул энэ киноны гарах хугацааг сурагчдын хаврын амралттай тааруулжээ. Энэ тухай М.Бекбаяева "Kazinform" агентлагт хэлэхдээ “Хүүхдүүд энэ киног эцэг, эхийнхээ хамт үзэж үндэстнийхээ түүхийг гүнзгий ойлгож авна гэдэгт итгэж байна” гэжээ. Киног цахим сүлжээ болон бусад платформоор тараах тул пост социалист орнуудын иргэдэд мөн хялбар ойлгогдохыг бодолцон орос хэлээр бүтээсэн байна.
Эх сурвалж: "Kazinform" агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.