images

АНУ: Есөн настай хүүхэд “YouTube”-ээс үзэж сурсан аргаараа найзынхаа амийг аврав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-19


   АНУ-д 9 настай бага сургуулийн сурагч YouTube”-ээс үзэж сурсан анхан шатны тусламж үзүүлэх аргаараа найзынхаа амийг аварчээ. Тодруулбал Америкийн Хойд Каролина мужийн бага сургуулийн сурагч Жейсон Брэнч найзуудтайгаа сагс тоглож байх үед 7 настай Донни Мур идэж байсан зүйлдээ хахаж ухаан алдан унажээ. Энэ үед тэрбээр Донниг араас нь тэвэрч өргөж сэгсрэн “Heimlich maneuver” хэмээх эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд хүүгийн хоолойд тээглэсэн зүйл гарч ухаан орж сэргэсэн байна. Жейсон хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би YouTube-ээс энэ аргыг сурсан. Тэгээд шууд л хэрэглэж үзсэн” гэжээ. Сургуулийн захирал нь Жейсоныг олны өмнө алдаршуулан магтаж, "Тэр бол хүний амь аварсан жинхэнэ баатар” гээд бусад сурагчдад найзаасаа үлгэр дуурайл авахыг зөвлөсөн байна. Улмаар сургуулийн захиргаа Жэйсонд зориулж бяцхан арга хэмжээ зохион байгуулав. Жэйсон болон амийг нь аварсан Донни хоёр сургуулийн коридороор хөтлөлцөн алхаж, сурагчид, багш нар, эцэг эхчүүд алга ташин баяр хүргэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.