images

Боксын спорт Олимпын хөтөлбөрт үлдэх үү, хасагдах уу?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-19


   Олон улсын Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар боксын спортыг 2028 оны Лос Анжелесийн Олимпын наадамд оруулахыг зөвшөөрчээ. Тус байгууллагаас өнгөрсөн сард боксын спортыг Олимпын хөтөлбөрт түр хугацаанд багтааж, зөвхөн Дэлхийн боксын холбооны гишүүн орны тамирчдыг Олимпын эрх олгох тэмцээнд оролцуулахыг зарласан юм. Олимпын эрх олгох тэмцээнүүдийн тов одоогоор гараагүй байгаа бөгөөд өнөөдөр Грект эхлэх ОУОХ-ны 114 дүгээр хуралдаанаар боксыг цаашид Олимпын хөтөлбөрт оруулах эсэхийг хэлэлцэнэ. Асуудал хэрвээ нааштайгаар шийдэгдвэл боксын тамирчид Олимпын бэлтгэлдээ орох боломж бүрдэх юм. Энэ талаар ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэлэхдээ "Хуралдааны эцсийн үр дүн нааштай гарч, Дэлхийн боксын холбооны гишүүн орнууд Лос Анжелесийн Олимпод тамирчнаа оролцуулах боломжтой болно гэдэгт итгэж байна" гэжээ. Олон улсын Олимпын хороо 2019 онд Дэлхийн боксын холбоог ёс зүйн болон зарим асуудлуудаас болж эрхийг нь түдгэлзүүлснээр боксын тамирчид Олимпод оролцоход төвөгтэй болсон билээ. Дэлхийн боксын холбоо өдгөө 84 орныг эгнээндээ нэгтгээд байгаа юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.