Сансарт гацсан НАСА-гийн нисэгчид есөн сарын дараа эргэж ирлээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-19
НАСА-гийн сансрын нисэгчид болох Бач Уилмор, Сунита Уильямс нар “SpaceX” компанийн капсулаар эх дэлхийдээ өнөө өглөөний үүрээр эргэн ирлээ. Тэд Олон улсын сансрын станцаас хөдлөөд нэг цагийн дотор Мексикийн буланд буусан юм. Сансрын нисэгчид 2024 оны зургаадугаар сарын 5-нд “Boeing” компанийн шинэ капсул “Starliner”-ийг туршихаар хөөрсөн ч сансрын станцад тооцоолоогүй олон асуудал тулгарснаар капсулыг хоосон буцаасан билээ. Өөрөөр хэлбэл, тэд долоо хоногийн хугацаанд ажиллахаар сансарт гарсан ч есөн сар гаруй болоод ирж буй нь энэ юм. Ийнхүү 286 хоногийг сансарт өнгөрүүлэхдээ тэд дэлхийг 4576 удаа тойрч, 195 сая км аялжээ. Мөн С.Уильямс есөн удаа задгай сансарт гарахдаа нийтдээ 62 цаг зарцуулснаар задгай сансарт хамгийн удаан байсан эмэгтэй сансрын нисэгч болж дэлхийн дээд амжилт тогтоосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.