images

Гэмтлийн эмнэлэг түлэнхийн дараах сэргээн засах хувцасны өрөөтэй болжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-19


  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэргээн засах эмчилгээний тасагт түлэнхийн дараах сэргээн засах эмчилгээний даралтат хувцас, туслах хэрэгслийн өрөөг шинээр нээжээ. Мөн Хонконгийн Сэргээн засах нийгэмлэгийн зөвлөх Шэйла Пурвесэ болон БНХАУ-ын их сургуулийн Хонконгийн салбарын хөдөлмөр засалч, багш Амелиа Ин Фан Чан нар гурван өдрийн сургалт зохион байгуулсан байна. Тэд ГССҮТ-ийн хөдөлмөр засалч, АШУҮИС-ийн хөдөлмөр заслын багш, төгсөх дамжааны оюутнуудад түлэнхийн дараах даралтат хувцас хийх уламжлалт арга технологиос заажээ. Тухайлбал, хөдөлмөр засалч, оюутнууд сэргээн засах хувцас хийлгэх хүнээс хэмжилт авах, эсгүүр гаргах, оёх зэрэг онол, дадлага хосолсон арга технологид суралцсан байна. Гэмтлийн эмнэлэгт өрөө нээх ажлыг “World share” төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар хийжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.