images

А.Овечкин бүх цаг үеийн хамгийн агуу тамирчнаар ээжийгээ нэрлэжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2025-03-20


   Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн (NHL) түүхэнд гаргасан амжилтаар дээрээсээ хоёрдугаарт орж буй Александр Овечкин “Бүх цаг үеийн хамгийн агуу тамирчныг хэн гэж боддог вэ?” гэсэн асуултад ээжийгээ нэрлэжээ. “Washington Capitals” багийн ахлагч бөгөөд довтлогч тэрбээр багийнхаа X (хуучин Twitter) хуудсан дахь дүрс бичлэгт энэ асуултад хариулахдаа “Ээжийгээ л хэлнэ дээ” гэсэн байна. Үндэсний хоккейн лигийн тамирчдын олонх нь энэ асуултын хариуд теннисчид, тэр дундаа Америкийн Серена Уильямс, Оросын  Мария Шарапова, Белорусийн Арина Соболенког нэрлэжээ.

   А.Овечкиний ээж, өнөөдөр 75 нас хүрч буй Татьяна Овечкина Зөвлөлтийн сагсан бөмбөгийн алдартай тамирчин байсан бөгөөд дэлхийн хоёр удаагийн аварга, Дэлхийн аварга, Европын зургаан удаагийн аварга, ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч юм. Түүний нөхөр М.Овечкин хөлбөмбөгчин байв. Тэдний отгон хүү А.Овечкин “Аав маань тамирчин, ээж маань бүр сүпер тамирчин. Тэгэхээр би тамирчин болохгүй гээд яах вэ” хэмээн хэлж байсан удаатай. Стэнлийн цомын эзэн, дэлхийн гурван удаагийн аварга тэрбээр Үндэсний хоккейн лигийн түүхэнд хамгийн олон шайб оруулсан тамирчдын жагсаалтад алдарт Уэйн Грэцкийн дараа хоёрдугаарт орж буй бөгөөд түүний амжилтыг гүйцэхэд одоо ердөө долоон шайб дутуу байгаа юм.   

Гэрэл зургийн эх сурвалж: Анна Сергеева/РИА Новости

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.