images

Хятад: 69 настай эмэгтэйд гахайн бөөр шилжүүлэн суулгав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-03-20


   Хятадын Агаарын цэргийн хүчний эрүүл мэндийн их сургуулийн Шижинь эмнэлгийн эмч нар генийг нь өөрчилсөн гахайн бөөрийг бөөрний хавдрын эцсийн шатандаа орсон 69 настай эмэгтэйд энэ сарын 6-нд амжилттай шилжүүлэн суулгасан байна. Хагалгааны дараах зургаа дахь өдөр өвчтөний бөөрний үйл ажиллагаа хэвийн болж 24 цагт 5468 мл шээс ялгаруулжээ. Бөөрний үйл ажиллагааг үнэлэх биохимийн гол үзүүлэлт болох ийлдэс дэх креатинины түвшин гурав дахь өдөртөө хэвийн болж буурсан нь мэс заслын анхны амжилт болсон гэнэ. Шижинь эмнэлгийн эрдэмтэд жилийн өмнө тархи нь үхэжсэн өвчтөнд генийг нь өөрчилсөн гахайн бөөрийг амжилттай шилжүүлэн суулгаж байсан юм. Тэр явдлаас сарын дараа Анхуй анагаах ухааны их сургуулийн харьяа эмнэлгийн баг 71 настай эрэгтэйд мөн тийм хагалгаа хийсэн билээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.