images

Үндэсний номын санд яруу найргийн чөлөөт уншлагатай

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-03-20


   Маргааш буюу Баасан гарагт болох Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан Монгол улсын Үндэсний номын санд “Хайрламаар” яруу найргийн чөлөөт уншлага зохион байгуулах болжээ. Уншлага 14 цагт эхлэх бөгөөд утга зохиолын оны шилдэг бүтээлийн “Алтан өд 2024” шагналыг энэ үеэр гардуулах юм байна. Гуравдугаар сарын 20-ны өдрийг анх 1999 онд Парис хотод болсон ЮНЕСКО-гийн 30 дахь чуулганаар Дэлхийн яруу найргийн өдөр хэмээн тунхаглажээ. Түүнээс өмнө Ромын яруу найрагч Вергилийн төрсөн өдрийг яруу найргийн өдөр хэмээн тэмдэглэдэг байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.