Японы "Мицүбиши" сангаас Монголын 140 оюутан тэтгэлэг хүртжээ
Чихэнд чимэгтэй
2025-03-20
Японы "Мицүбиши" сангаас энэ хичээлийн жилд олгох тэтгэлэгт шалгарсан МУИС-ийн 12 оюутан батламжаа гардаж авчээ. Өнгөрсөн 11 дүгээр сард зарласан уг тэтгэлэг нь оюутан тус бүрд 500 ам.доллар буюу 1.7 сая төгрөг нэг удаа олгох ба хоёр жилийн хугацаанд үргэлжлэх юм. Хоёр улсын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих зорилготой уг тэтгэлгийг манай улсад 2014 оноос хойш тасралтгүй олгож ирсэн бөгөөд өдгөө Монголын нийт 140 оюутан хүртээд байна. Дэлхийн 90 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг "Мицүбиши" корпораци хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих зорилгоор, амжилттай суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хэрэгжүүлжээ. Харин Улаанбаатар хотод 2010 онд төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.