images

1945 онд Хирошимаг бөмбөгдсөн “Enola Gay” онгоцны нэр ямар утгатай вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-20


   1945 онд Японы Хирошимад атомын бөмбөг хаясан “Enola Gay” бөмбөгдөгч онгоцны нэр бол нисгэгчийнх нь ээж Энола Гэйн нэр ажээ. Энэ нь өнөөгийн ижил хүйстнүүдийг нэрлэдэг gay хэмээх нийтлэг ойлголттой ямар ч холбоогүй юм. Тухайн үед энэ үгийг "хөгжилтэй", "цовоо цолгиун" гэсэн анхны утгаар нь илүү хэрэглэдэг, түүгээр үл барам Gay гэсэн нэртэй хүмүүс элбэг байжээ. Харин Дэлхийн II дайны дараагаас эхлэн ижил хүйстэн гэсэн утга давамгайлах болсон байна. Улмаар бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах хөдөлгөөн хүчээ авч эхэлснээр тэднийг нэрлэдэг анагаах ухааны нэршил болох “homosexual” гэсэн үгнээс зайлсхийж gay гэдэг үгийг өргөн хэрэглэх болжээ. Дэлхийн II дайны үед АНУ-ын арми нисгэгчдэдээ амжилт ерөөж урам хайрлахын тулд онгоцондоо өөрийн үзэмжээр нэр өгөхийг зөвшөөрдөг байв. Тухайлбал 25 удаагийн тулалдаанаас багийн гишүүд нь бүгд эсэн мэнд гарч домог болсон “Memphis Belle“ нэртэй B-17 бөмбөгдөгч онгоцны нэр бол нисгэгчийн төрөлх хот Мемфис болон хайртай бүсгүй Бэллийн нэрнээс бүтсэн үг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.