Чоно, нохойн эрлийзийг 5.7 сая доллароор худалдаж авчээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-20
Энэтхэгийн өмнөд нутгийн Карнатака мужийн Бангалор хотын иргэн, нохой үржүүлэгч Сатиш өнгөрсөн сард найман сартай гөлгийг 5.7 сая доллароор худалдаж авсан тухай “The New York Post” сонин мэдээлэв. Одоо 76 см өндөр, 74 кг жинтэй энэ нохой чоно болон кавказ хоньч нохойн эрлийз бөгөөд ийм төрлийн эрлийз дэлхийд маш ховор байдаг байна. Нохойг худалдаж авсан Сатиш "Би нохойд хайртай. Гол нь өвөрмөц нохой үржүүлж, Энэтхэгт нутагшуулах чин хүсэлдээ хөтлөгдөн ийм өндөр үнээр авсан" гэжээ. Улмаар Сатиш нохойтойгоо киноны нээлтэд оролцож, улаан хивсний ёслолд уригдах зэргээр Энэтхэг даяар ихэд алдаршсан байна. Тус улсад хүмүүс ховор нохой үзэхийн тулд мөнгө төлөхөөс гар татдаггүй бөгөөд Сатишын нохойг үзэх тасалбарын үнэ 30 минут нь 2800 доллар, таван цаг нь 11700 долларын үнэтэй аж. Өндөр үнэтэй, ховор нохой дагнан цуглуулж үржүүлдэг Сатиш өнгөрсөн жил 3.2 сая доллароор чау чау үүлдрийн нохой худалдаж авчээ. Тэрбээр одоо үржүүлгийн ажлаа зогсоон нохойгоо хүмүүст үзүүлэх, зарим ёслолын арга хэмжээнд оролцуулах зэргээр хангалттай мөнгө олдог болохоо хэлсэн байна. Нохойнуудаа хулгайчаас хамгаалахын тулд Сатиш гурван метр өндөр ханатай, 28,000 м2 талбай бүхий хашаанд зургаан хүнээр харгалзуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.